15.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 04:52:56
Нүүр хуудасМэдээ“Бадрах энержи” компанийг уран олборлохдоо “Хүхрийн хүчил” ашиглахгүй байхыг шаардаж байна

“Бадрах энержи” компанийг уран олборлохдоо “Хүхрийн хүчил” ашиглахгүй байхыг шаардаж байна

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд олон жил уран олборлож буй “Бадрах энержи” компанийн үйл ажиллагааг зогсоох, лицензийг цуцлах хүсэлтээр үүссэн шүүх хуралдаан хойшилсон хэвээр байна. Анх 2018 онд эхэлсэн энэ шүүх хурлын нэхэмжлэгч нь “Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ, “Урангүй монгол” хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ-ууд. Харин хариуцагч тал АМГТГ, гуравдагч этгээд “Бадрах энержи” компани. Өнөөдрийг хүртэл 40 гаруй удаа хойшилсон шүүх хурлын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж дахин хойшлоод байна. Асуудлын гол нь уран олборлосны хор хөнөөлийн талаар иргэний нийгмийн байгууллагууд хэлж байгаагаас гадна уран олборлоход хүхрийн хүчил ашиглахгүй байх, татварын тайлан гаргахыг шаардаж давж заалдсан. Өнөөдрийн шүүх хурал анхан шатруугаа буцсанаар энэ сарын сүүлээр дараагийн шүүх хурал товлогдох магадлалтай болж байна.

Одоогоор Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Бадрах энержи” компани туршилтын олборлолт явуулж, 450 тонн хүхрийн хүчил газрын хөрсөнд шахсан гэх мэдээл бий. Нийт ураныг олборлохын тулд 900 сая тонн хүхрийн хүчил хэрэглэх тооцоо ч байгаа.  

Францын Засгийн газрын мэдлийн “Орена” түүний мэдлийн “Бадрах энержи” компани Дорноговь аймагт уран олборлосоор байх уу? үгүй юу гэдэг асуулт хэвээр дөрвөн оны нүүрийг үзэх нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН