Нүүр хуудасМэдээБайр түрээслэх гэж байгаа бол E-Mongolia системээр үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болон...

Байр түрээслэх гэж байгаа бол E-Mongolia системээр үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болон гэрчилгээний дугаарыг шалгахыг зөвлөж байна

Unegui.mn сайт болон Фэйсбүүк зарын группийг гол хэрэгсэл болгон ашиглаж байрны түрээсийн урьдчилгаа, сарын төлбөрийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд энэ оны эхний 07 сарын байдлаар залилах гэмт хэрэг нийт 7,063 бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 28.46 хувийг залилах гэмт хэрэг дангаараа эзэлж байна. Энэ дундаа цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилах гэмт хэргийн гаралт жилийн бусад саруудтай харьцуулахад 8, 9, 10 дугаар сард 4-5 дахин нэмэгддэг. Тухайлбал:

• Онлайн худалдааг ашиглаж иргэдийн бараа захиалгын урьдчилгаа төлбөрийг дансаар шилжүүлэн авах

• Цахим хаягаар нь нэвтэрч тухайн иргэний ойрын хүрээллийн гишүүдэд нь “Мөнгө зээлээч, яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа” гэх чат илгээж, улмаар дансаар мөнгө шилжүүлэн авах

• Байр түрээс буюу Unegui.mn сайт болон Фэйсбүүк зарын группийг гол хэрэгсэл болгон ашиглаж, иргэдийн түрээсийн урьдчилгаа төлбөрийг дансаар шилжүүлэн авах зэрэг юм.

Энэ төрлийн залилангийн гэмт хэрэг үйлдэгчид нь иргэдийг түрээсийн мөнгөө урьдчилж шилжүүл, урьдчилгаа мөнгөө шилжүүлбэл байрыг чинь хадгалаад байж байя гэх зэргээр залилдаг байна. Ингэхдээ орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэдэд итгэл төрүүлж хуурч мэхлэн зорилгодоо хүрдэг Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж, түрээслэх гэж буй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эзэмшигч болон гэрчилгээний дугаарыг E-Mongolia системээр шалгах, бусдад байрны түрээсийн мөнгөө урьдчилж шилжүүлэлгүй байх, байр эзэмшигчтэй гэрээ байгуулсны дараа төлбөрөө шилжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Unegui.mn – Монголын зарын үнэгүй сайт.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН