Нүүр хуудасМэдээБангкок хотноо Зүүн Азийн өсвөрийн шатарчдын 2022 оны АШТ эхэллээ

Бангкок хотноо Зүүн Азийн өсвөрийн шатарчдын 2022 оны АШТ эхэллээ

Тайланд улсын Бангкок хотноо 2022 оны 11 дүгээр сарын 04-13-нд “Зүүн Азийн 2022 оны өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгуулж байна.

Тус тэмцээнд 11 орны 180 тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаас Их мастер Б.Хатанбаатараар ахлуулсан 16 өсвөрийн тамирчин энэ удаагийн Зүүн Азийн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд ур ухаанаа сорин өрсөлдөхөөр Тайландад очоод байгаа юм. Тэмцээн бямба гарагт Рапид төрлөөр эхэлж аваргуудаа тодруулсан.

“Их заргач” клубын тамирчин,WCM Баянмөнхийн Амин-Эрдэнэ 16 насны охидын ангилалд хүрэл медаль хүртэж медалийн салхийг хагалжээ. Стандарт буюу үндсэн төрлийн тэмцээн өчигдөр эхэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН