Иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхийн тулд энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Тиймээс өмнөх уулзалтад оролцсон иргэдийн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх танилцуулгыг хийдэг. Тухайлбал өмнөх уулзалтад оролцсон 13 иргэний асуудал шийдэгдсэн бол нийгмийн асуудлын хүрээнд иргэнээс нэмэлт материал авч, нөхцөл байдлын үнэлгээ хийх шаардлагатай нэг иргэний асуудал судлагдах шатанд явж байна. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх хувь нь шинээр газар эзэмших хүсэлттэй холбоотойгоор хандсан. Газар зохион байгуулалтын нэг, хоёрдугаар албаны дарга нар болон газар зохион байгуулалтын мэргэжилтнүүд уулзалтад оролцдог бөгөөд иргэдийн асуултад хариулт өглөө. Мөн өөрийн амьдарч буй хороонд хийгдэх бүтээн байгуулалтын ажилтай холбоотой асуудлаар иргэд санал хүсэлтээ илэрхийллээ.

Уулзалтын үеэр Баянзүрх дүүрэгт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар дүүргийн Засаг дарга товч мэдээлэл хүргэж, иргэдээс ирж буй санал хүсэлтийг шийдвэрлэж, дараагийн хурал дээр танилцуулахыг үүрэг болголоо.

Иргэд та бүхэн сар бүр тогтмол болдог иргэдийн уулзалтад оролцох бүрэн боломжтой. Та хүсэлтээ bzd.urgudul2022@gmail.com илгээх, эсхүл Баянзүрх дүүрэгт хүрэлцэн ирж бичиг хэрэгт бүртгүүлэх шаардлагатай гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
