БНСУ-ын AIRPLUS компани, БНСУ-ын Эрчим хүчний хороо, Гамшгийн эсрэг техник туслалцааны төвтэй Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай агаар цэвэршүүлэгчийг Баянзүрх дүүргийн 87 дугаар сургууль болон “Өнөр бүл” асрамжийн газар, түр хамгаалах байрнууд, ахмадын асрамжийн газарт нийт 40 ширхгийг гардууллаа.

Тус үйл ажиллагаанд БНСУ-аас ирсэн зочид болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан, Ажлын албаны дарга А.Уранбилэг, Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, ДИТХ-ын төлөөлөгч, 23 дугаар хорооны Засаг дарга М.Пүрэвдорж нарын албаны хүмүүс оролцсон.

87 дугаар сургуулийн удирдлагууд, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээн авсан бөгөөд гэр хорооллын бүсэд байрлалтай, хүүхэд олонтой, утааны эрсдэлт бүсэд байрладаг учраас талархалтай хүлээн авлаа.
