Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс зүүн зүгт 50 км-т орших “Тариатын нуур” гэдэг газар өнгөрсөн шөнө 00:19 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс шөнийн 00:29 цагт цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.