Нүүр хуудасБусадБаянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна

Баянхошуу дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Улсын их хурлын гишүүд, дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон бусад удирдлагууд Баянхошуу дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсанаар өнөөдрийн уулзалт эхэлсэн юм. Удирдлагууд Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд баригдах орлогод нийцсэн 2000 айлын орон сууц төсөл, Их тойруугийн авто зам, Соёлын ордны барилгын ажил, Түрээслээд өмчлөх 126 айлын орон сууцны төсөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц болон нүхэн гарц хийх газрууд дээр ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Толгойт дэд төвүүдийг түшиглэн хотын төвлөрлийг сааруулах, орлогод нийцсэн орон сууцны хорооллуудыг барих боломж бүрдэж байна. Ингэснээс иргэдийн суурьшлын төвлөрлийг задалж, хотын төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хэт төвлөрлийг захын дүүргүүдэд хуваах боломж бүрдэж байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай онцоллоо.

2 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН