Нүүр хуудасМэдээБГД: “Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулна.

БГД: “Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулна.

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран дүүргийн харьяа ЕБС-иудын дунд “Экологийн боловсрол-2023” уралдаан зарлалаа.

Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг сурталчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой энэхүү уралдаан 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

✅️Уралдааныг таван төрлөөр явуулж шалгаруулна. Үүнд,

-Сурагчдын оролцоо бүхий “Эко бүлгэм” байгуулах

-Экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах

-Сурагчдын дунд “Байгаль, эх дэлхийгээ хэн сайн мэдэх вэ” сэдэвт уралдаан зохиох

-Байгалийн ухаан, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах ёс заншлын чиглэлээр танин мэдэхүйн мэдээлэл бүхий булан байгуулах

-Мод тарих, арчлах, ургуулах талаар сурагчдад үе шаттай мэдлэг олгох ажлыг зохион байгуулах

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН