Нүүр хуудасМэдээБеларусь улс руу зорчих, дамжин өнгөрөх иргэдийн анхааралд

Беларусь улс руу зорчих, дамжин өнгөрөх иргэдийн анхааралд

Беларусь Улс хилийн авто замын боомтын зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа 2022 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн цуцлав. Ингэснээр гадаадын иргэд тус улс руу хилийн авто замын боомтоор нэвтрэх боломжтой болж байгаа бөгөөд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдсаныг нотлох гэрчилгээ болон бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагатай юм.

Харин Беларусь Улс руу нислэгээр зорчих иргэдийн хувьд тус бүс нутагт өрнөж буй нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын нислэгийн хуваарь өөрчлөгдөх, цуцлагдах, хойшлох тохиолдол гарч байгааг анхаарна уу.

Эх сурвалж: ГХЯ-ын Консулын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН