Нүүр хуудасМэдээБЖДҮ эрхлэгчдэд тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

БЖДҮ эрхлэгчдэд тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй “Covid-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын БЖДҮ эрхлэгчдийг дэмжих” төсөлд хамрагдсан иргэдэд өнөөдөр /2022.05.10/ тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

Тус арга хэмжээнд “НЖДҮҮДТ” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, УБХГХХОДХ-ийн төслийн зохицуулагч Д.Авирмэд, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб”-ын гүйцэтгэх захирал Э.Уянга болон төслийн үр шимийг хүртэгч бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцлоо. Энэ үеэр “Covid-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын БЖДҮ эрхлэгчдийг дэмжих” төсөлд 2021 есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэл оролцож, сургалтад хамрагдан судалгааны шатыг амжилттай дуусгасан 28 иргэнд тоног төхөөрөмж гардуулан өглөө.

Тодруулбал, Баганан тулгуурт оёдлын машин, Шулуун оёдлын машин, Хэрээсний машин, Эсгүүрийн машин, Канза оёдлын машин, Далд оёдлын машин, Уурын индүү, Товчны нүх гаргадаг машин, Арьсны зах нимгэлгээний машин зэрэг төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн юм.

Энэхүү буцалтгүй тусламж гар урлал, арьсан эдлэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болж байна. Мөн төслийн үр дүнд Баянхошуу дэд төвийг түшиглэн оёдлын сургалтад хамрагдсан иргэд хамтран 10 гишүүнтэй “Арвинбаян шигтгэмэл” хоршоог байгуулжээ. Тиймээс тус хоршооны үйл ажиллагааг дэмжин Товчны нүх гаргадаг машин, Хатгамлын машин, Хэрэглээний суурь компьютер зэргийг гардуулав.

May be an image of 4 people, people standing and indoor
May be an image of 7 people, people sitting and people standing
May be an image of 17 people, people sitting, people standing and indoor

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН