Нүүр хуудасМэдээБЗД: Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

БЗД: Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөний эхэнд өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал Ерөнхий боловсролын сурагчдын амралттай холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс, Боловсролын хэлтсээс тодорхой ажлыг зохион байгуулсан. Үүнд

– “Урьдчилан сэргийлье-1”, “Цахим тоглоом” тусгай арга хэмжээ төлөвлөн, цахим тоглоомын газруудад хугацаатай албан шаардлага хүргүүлсэн

– Хамтарсан багуудтай хамтран эрсдэлт нөхцөлд байгаа өрхийн хүүхдүүдэд эргэн хяналт тавьж, гэрээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, эргүүл хийн, зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан

– Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд мэдээлэл хүргэсэн

зэрэг ажлыг зохион байгуулсан. Харин өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр цэргийн шинэчилсэн бүртгэлийн талаарх мэдээлэл, хог хаягдал ангилан ялгахтай холбоотой мэдээллийг танилцуулсан.

Мөн хүүхдийн чуулганд оролцсон сурагчид “Цахим орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал”, “Хүүхдийн хөгжил, оролцоо” сэдвийн хүрээнд өөрсдийн илтгэлээ танилцууллаа.

Баянзүрх дүүргээс хуванцрын хаягдалгүй дүүрэг аяныг эхлүүллээ. Байгаль орчинд үзүүлж сөрөг нөлөөллийг бууруулах, хуванцар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс энэхүү аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд дараах ажлыг хийж хэрэгжүүлнэ. Үүнд

– Дүүргийн нутаг дэвсгэрт хуванцар хог ангилах бодлогын шийдвэр гаргах дадал суртлыг бий болгох

– Тохижилт, нийтийн аж ахуйн аж ахуйн хэлтсээс хуванцар хог тусдаа тээвэрлэх аж ахуй нэгж байгууллагатай хэлэлцээр хийж, ажлыг эхлүүлэх

– Хуванцар хог цуглуулах, тээвэрлэх шугам маршрут, дуудлагын хуваарь гаргах

– Хуванцар хог боловсруулах хүрээнд “ТМЛ” ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

Баянзүрх дүүргээс ахуйн хэрэглээнээс гарсан өөхний хаягдлыг төвлөрсөн цэгт тушааж, хэрэгцээт бараагаар солих “Өөхөө тушаая” арга хэмжээг 2 дугаар сарын 8-ны өдөр Жуковын талбайд зохион байгуулна. Мөн сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх үүднээс “Донор та амьд итгэгч” донорын өдөрлөгийг 2 дугаар сарын 3-нд хийхээр төлөвлөөд байна. Эдгээр ажилд иргэд олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын бэлтгэл ажлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН