Нүүр хуудасМэдээБЗД: Дүүргийн Улаан загалмайн хорооны даргаар Б.Хулан ажиллахаар боллоо

БЗД: Дүүргийн Улаан загалмайн хорооны даргаар Б.Хулан ажиллахаар боллоо

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны даргаар Б.Хулан томилогдон, ажлаа хүлээн авлаа. Хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой тус хороо нь Баянзүрх дүүргийн тусламж хэрэгцээ шаардлагатай иргэн, айл өрхүүдэд хамгийн түрүүнд тусламжийн гар сунгадаг байгууллага.

Тус байгууллагыг удирдан ажиллахаар томилогдсон Б.Хулан нь 2016 онд Шихихутуг их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2020 онд Тэнгэр дээд сургуульд магистр, 2023 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр цолтой төгссөн. 2017-2020 онд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, 2021 оноос эхлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Баянзүрх дүүргийн МАН-ын хороонд ажилласан туршлагатай.

Түүнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан тамгыг нь хүлээлгэн өглөө. Энэ үеэрээ “Улаан загалмайн нийгэмлэг олон улсын хэмжээний маш том байгууллага. Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо маш их ачаалалтай ажилладаг. Олон хүн амтай учраас аливаа гамшиг, ослын үед хамгийн түрүүнд ажилладаг. Б.Хулан эмэгтэй хүнийхээ хувьд, ажлын туршлагаараа цаашид энэ байгууллагыг амжилттай удирдан, манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлээд амжилт хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН