Нүүр хуудасМэдээ"Биелэн бүжье" уламжлалт бүжгийн өдөрлөгийг энэ сарын 09-ний өдөр болно

“Биелэн бүжье” уламжлалт бүжгийн өдөрлөгийг энэ сарын 09-ний өдөр болно

ЮНЕСКО-н «Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт»-т бүртгэгдсэн “Монгол Наадам”-г угтан “Биелэн Бүжье” уламжлалт бүжгийн өдөрлөгийг “Биелэн Бүжихүйн Нэгдэл” болон “Судрын Гэгээ” сургалтын төвөөс санаачлан 2024 оны 7-р сарын 09-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөгт гадаадын жуулчид болоод, өв уламжлалаа танин мэдэх, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих сонирхолтой хүн бүрд нээлттэй байна.

Зорилго:

~ Соёлын биет бус өвүүдийг олон нийт, жуулчдад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх,

~ Соёлын аялал жуулчлалын салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, үзээд өнгөрөх бус “Оролцоотой, аяллын хөтөлбөр”-ийн загварыг таниулан сурталчлах,

~ Жижиг, дунд үйлдвэрлэгч, бичил бизнесийг дэмжих зэрэг болно.

Зохион байгуулагч:

Санаачлагч: “Судрын Гэгээ” сургалтын төв

Ерөнхий зохион байгуулагч: “Biyelgee Dance Connection” /Биелэн Бүжихүйн нэгдэл/

Хөтөлбөр:

* Уламжлалт бүжиг “Бий биелгээ” үзүүлбэр, воркшоп сургалтууд,

* Үндэсний урлагийн үзүүлбэрүүд, тоглоом наадгай

* Хэл хуур хөгжмийн музей, танилцуулга,

* Монгол орны аялал жуулчлалын талаарх танилцуулга мэдээлэл,

* Арт терапи хөтөлбөр /Урлагийн сэтгэл засал/ – Гүн сэтгэл засал аргад суурилсан воркшоп сургалтууд,

* Морин хуурын үзэсгэлэн худалдаа.

Үйлчилгээ:

– Хэл хуур хөгжмийн үзэсгэлэн худалдаа,

– Vegan зоог үйлчилгээ /айраг, хуушуур, цагаан идээ/,

– Хөхүүрийн айраг, монгол зоог.

Зохион байгуулалт:

2024 оны 7-р сарын 9-ны өдөр 18:00 цагаас 22:00 цагийн хооронд Holiday Inn Ulaanbaatar /Hotel/-н 2 давхрын хүлээн авалтын танхимд

Тасалбар захиалах: https://forms.gle/wcFGtJcjqL3oYTrD9

Дэлгэрэнгүй мэдээллийг: 95911009

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН