Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.11.02/ 56 хувийн ирцтэй хуралдав.
Эхний асуудал нь Хууль зүйн зөвлөмж байсан бөгөөд АН-ын бүлгээс завсарлага авлаа.
Байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах тухай асуулгын хариуг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, цагдан хорих таслан сэргийлэх асуулга, сэтгэл санааны хохирлын талаар тодруулсан.

Энэхүү асуулгаар УИХ-аар оруулж хэлэлцүүлэх асуудлыг УИХын гишүүн С.Эрдэнэболд хөндсөн. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдаваа, Х.Тэмүүжин, С.Одонтуяа нар хэрэг бүртгэлтийг цахимжуулах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг хөндөв








