Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 37 ХК-ийн 822,150 ширхэг хувьцааг 726,020,515 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Энэ өдөр 16 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Би ди сек” (BDS+14.19%), “Өндөрхаан” (ONH+9.33%) болон “Булган ундрага” ХК (BUN+6.60%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин “Женко тур бюро” (JTB-9.37%), “Талх чихэр” (TCK-4.00%) болон “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК (CUMN- 3.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 20,714 ширхэг нэгж эрхийг 10.4 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 16 ширхэг үнэт цаасыг 1,527,500 төгрөгөөр, ам.долларын 39 ширхэг үнэт цаасыг 3,783 ам.доллароор арилжаалсан байна. Мөн компанийн багцын арилжаанд 25,721 ширхэг үнэт цаасыг 385,815,000 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.31 хувиар өсөж, 42625.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,837,127,134,467 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.