Нүүр хуудасМэдээБНСУ-ын жуулчдын тоо 44 дахин нэмэгджээ

БНСУ-ын жуулчдын тоо 44 дахин нэмэгджээ

Монгол Улсын хилээр энэ оны эхний есөн сард гадаадын 221.9 мянган хүн орсныг ҮСХ танилцуулсан. Энэ нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 194.5 мянга буюу 8 дахин үзүүлэлт юм. Тэдний 

  • 91.9 хувь нь 30 хоног хүртэл
  • 3 хувь нь 30-90 хоног
  • 5.1 хувь нь 90 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар ирсэн байна.  

Хилээр орсон гадаадын зорчигчдын 

  • 47.2 хувийг ОХУ-ын иргэд, 
  • 20.9 хувийг БНСУ-ын иргэд, 
  • 6.9 хувийг Казахстан улсын иргэд, 
  • 4.1 хувийг БНХАУ-ын иргэд, 
  • 3.6 хувийг АНУ-ын иргэд, 
  • 2.3 хувийг Япон улсын иргэд, 
  • үлдсэн 15 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Харин жуулчин гэсэн статусаар авч үзвэл энэ оны эхний есөн сард 211 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 188.3 мянгаар буюу 9.3 дахин өсжээ. Жуулчдыг өмнөх оны мөн үетэй зорчсон улсаар нь харьцуулж үзвэл 

  • БНХАУ-ын жуулчид 2,816 (68.5%) 
  • ОХУ-ын жуулчид 92,584 жуулчнаар буюу 11.1 дахин
  • БНСУ-ын жуулчид 44,275 буюу 44.1 дахин
  • Казахстан улсын жуулчид 14,642 буюу 28.4 дахин нэмэгджээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН