19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 18:07:03
Нүүр хуудасМэдээБНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд нар шинэ коронавирусын тархалтыг хязгаарлах чиглэлээр хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов. “Covid-19” мэт цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар мөн санал солилцов.

Шинэ төрлийн вирусын тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд санал нэгдэв. Хоёр талын  худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн тулд цаашид илүү нягт уялдаатай хамтран ажиллах, юуны өмнө  хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй нүүрсний худалдааг хэвийн гольдролд оруулахын төлөө бололцоотой арга хэмжээг авч ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: ГХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН