Нүүр хуудасМэдээБогдхан ууланд экологийн гарц байгуулах ажил хийж эхэлжээ

Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил хийж эхэлжээ

Богдхан уулын зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, амьдрах орчны экологийн холбоосыг хадгалах, авто замын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах санаачлагыг 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотод болсон Талуудын 17-р бага (Cop17) хурлын үеэр “Санамж бичиг” байгуулжээ.

Энэхүү төслийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оролцоотойгоор NCD группын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээн байгуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9, 22.9.1-д заасан байгаль хамгааллын чиглэлийн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын аюулгүй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус барилгын ажил 2027 оны хоёрдугаар улиралд бүрэн хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН