Нүүр хуудасМэдээНийт нутгийн 20 орчим хувь цастай байна

Нийт нутгийн 20 орчим хувь цастай байна

Аравдугаар сарын 31-ний мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21 см-ээс их, Увсын Малчин, Завханы Тэсд 11 см, Дархан-Уулын ихэнх, Завханы зарим, Баян-Өлгий, Увс, Архангай, Хөвсгөлийн цөөн сумдын нутгаар 6-10 см, бусад нутагт 1-5 см цастай байна.

Цаг агаарын нөхцөлийн онцлог:

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгийн 50 орчим хувьд олон жилийн дунджийн орчим болон түүнээс +1.1 градусаар дулаан, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэрийн нийт, Ховд, Завхан, Баянхонгорын ихэнх, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Хэнтийн зарим, Увс, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар -4.4…-1.1 градусаар хүйтэн байлаа.

Харин хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим болон түүнээс бага, Завханы ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дундговь, Дорнодын ганц нэг сумдын нутгаар дунджаас ахиу орсон байв.

Энэ арав хоногт цасны нягт Баян-Өлгийн Сагсай, Увсын Өндөрхангай, Цагаанхайрханд 0.20–0.29 г/см3 буюу хамгийн их нягттай байв.

Салхины хурд тал хээр говийн ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Баянцагаан, Сэлэнгийн Орхонтуул, Төвийн Аргалант, Дундговийн Мандалговь, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өлзийт, Луус, Дорноговийн Дэлгэрэх, Өмнөговийн Цогт-Овоод 28-32 м/с буюу гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН