Боловсролын сайд Л.Энх-Амгалан Францын Парис хотноо зохион байгуулагдaж байгаа ЮНЕСКО-ийн “Цахим сургалтын долоо хоног” (Digital Learning Week) чуулга уулзалтад оролцож байна.
Боловсролын сайд нарын дугуй ширээний уулзалтад Монгол Улс Боловсролын салбарт хиймэл оюуныг ашиглахад төрийн бодлогоор ямар зохицуулалт хийх ёстой вэ, хэрхэн удирдах вэ, их өгөгдлийг цэгцтэй бүрдүүлснээр үүсэх давуу талууд,
Боловсролын цахим хөтөлбөрийг илүү сайн хөгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэж шаардлага үүссэн. Багш, сурагчдын чадавхыг дэмжих зэрэг асуудлаар өөрийн орны жишээ дээр илтгэл тавилаа.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагаас зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд дэлхийн 40 гаруй улсын Боловсролын сайд, бодлого боловсруулагчид, технологийн салбарын төлөөлөл бүхий 1200 хүн оролцож байна.








