Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: Боловсролын салбарын нэр бүхий ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардууллаа

БОЛОВСРОЛЫН ЯАМ: Боловсролын салбарын нэр бүхий ажилтнуудад Төрийн дээд одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 94 дүгээр зарлигаар боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжил, шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий багш, эрдэмтэн судлаач, боловсролын байгууллагын ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр гардууллаа.

Шагналыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир нар гардуулж, төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

Гочоосүрэнгийн Ганхуяг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуулийн тэнхимийн ахлах багш, тэнхимийн эрхлэгч

Дүүдээ Ганчимэг, Говь-Алтай аймгийн Боловсролын газрын ахмад ажилтан

Данзангийн Цэдэвсүрэн, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга

АЛТАНГАДАС ОДОНГООР

Амгаланбаатарын Авирмэд, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Биоанагаахын сургуулийн багш

Жаубай Зүлмира

Доржийн Сарантуяа

Цэрэндоржийн Лхагвасүрэн

Баатарын Алтансүх

Нацагнямын Хулан

Жаргалсайханы Дэнсмаа

(Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд)

Даахүүгийн Дүгэрмаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш

Барсүлдийн Болортуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын Гэгээ сургуулийн багш

Содномдаржаагийн Сосормаа, Нийслэлийн 43 дугаар цэцэрлэгийн ахмад багш

Лутсүхийн Чимэдбавуу

Загджавын Алтанчимэг

Өсөхбаярын Батхишиг

(Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа төрөлжсөн ахлах сургуулийн багш нар)

Бадамсэдийн Ариунаа, Ю Эс Ай дээд сургуулийн багш

Дамбийжанцангийн Амаржаргал, Боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн

Түмэндэмбэрэлийн Мөнхтуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн багш

Дэмидийн Жаргал, Техник технологийн коллежийн ахмад багш

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

Жамбалжамцын Гэрэлмаа

Бэгзсүрэнгийн Эрдэнэчимэг

Балжиннямын Гэрэлмаа

Раднаагийн Түвшинжаргал

Болдын Лхамцэрэн

Раднаагийн Содномцэрэн

Шаравжамцын Мөнхбат

(Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд)

Нямбуу Хоролгарав, Нийслэлийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн багш

Халзанхүүгийн Солонготуяа, Нийслэлийн ерөнхий боловсролын Гэгээ сургуулийн багш

Хуягтсумын Болормаа, Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш

Циен-Ойдовын Баттогтох, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш

Төртогтохын Уламбаяр, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн багш

Сэддаваагийн Батчимэг, Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн багш

Төрийн дээд одон, медаль хүртсэн нийт эрхэм багш, судлаач, боловсролын байгууллагын ажилтнууд та бүхэнд халуун баяр хүргэж, боловсролын салбарын хөгжил дэвшил, ирээдүй хойч үеийн төлөөх эрхэм үйлсэд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН