Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийнхээ нийгмийн стрессийг даван туулах, чөлөөт цагаа зөв зохицуулах, гэр бүл, ажлын хамт олондоо эерэг нөлөө үзүүлэхэд нь туслах, зөвлөх зорилготой “Сэтгэл зүйн эрүүл мэнд ба стрессийг зөв даван туулах арга зам” сэдэвт сургалтыг сургагч багш Т.Мөнх-Эрдэнэ, Д.Одонтөгс нар Чех Улсын томоохон 9 хотод зохион байгуулжээ.
Чех Улсаас эхэлсэн энэхүү сургалт нь олон нийтийн талархлыг хүлээж Австри, Герман, Нидерланд, Америк, Швед улсууд руу хүрээгээ тэлсэн байна.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир сургагч багш Д.Одонтөгсийг хүлээн авч уулзлаа.
Тэрээр “Монгол Улсын ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрөөр суралцаж буй оюутануудад зориулан “Амжилттай суралцах нь” сургалтын хөтөлбөрөө бэлэн болгосноо танилцууллаа.





