Засгийн газрын шийдвэрээр тариаланчдын санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг тариаланчдаас худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаан буудайг татан авах хуваариуд хийгдлээ.
ХААДС-ын Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбаруудаар дамжуулан стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайг хуваарийн дагуу татан авна.
ХХААХҮЯ