Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Аж ахуйн нэгжүүд нүүрснээс татгалзаж, технологийн шийдэлд шилжихээ мэдэгдэж эхэллээ

БОУАӨЯ: Аж ахуйн нэгжүүд нүүрснээс татгалзаж, технологийн шийдэлд шилжихээ мэдэгдэж эхэллээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд технологийн шийдлийг сонгож, 2025-2026 оны халаалтын улиралд түүхий нүүрснээс татгалзах санал бүхий албан бичгийг хүргүүлээд буй. Тэгвэл аж ахуйн нэгжүүд Ажлын албаны саналыг хүлээн авч, түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож буйгаа мэдэгдэж эхэллээ.

Дулаан үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагуудын удирдлагууд өнөөдөр/2025.05.02/ Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэнтэй ирж уулзан, нүүрсний хэрэглээгээ энэ жилээр дуусгаж байгаагаа мэдэгдэв.

Тус холбооны гишүүн байгууллагууд болох “Ану сервис ХХК”, “Хоёулаа хүү ХХК”, “Ургах наран ХХК”, “Элбэг дулаан ХХК”-ийн удирдлагууд энэ жилийн халаалтын улирал дуусангуут технологийн шинэчлэлтээ эхлүүлэхээр болсноо танилцууллаа.

Улаанбаатарт 15-100 кВт-ын хүчин чадалтай 2306 халаалтын зуух хатуу түлш ашиглаж буй бөгөөд эдгээрийн 174 нь 100 кВт-аас дээш хүчин чадалтай том зуух юм. Халаалтын зуухуудыг технологийн шийдэлд шилжүүлснээр 20-30 мянган айл өрхтэй дүйцэх хэмжээний нүүрсний хэрэглээг бууруулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН