Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

Зарлигт бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцох, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нарт уриалсан байдаг

Иймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, харъяа газруудын албан хаагчид өнөөдөр Хан-уул дүүрэг, 14 дүгээр хорооны “Түргэн цэцэрлэг”-т мод тарилаа.

Мод тарих үйл ажиллагаанд БОУАӨ-иын сайд С.Одонтуяа, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нар албан хаагчдын хамт оролцож, дөрвөн төрлийн (улиас, бургас, гацуур, агч) мод тарилаа.