Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэд захирагч бөгөөд Ази Номхон далайн бүсийн захирал...

БОУАӨЯ: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэд захирагч бөгөөд Ази Номхон далайн бүсийн захирал хатагтай Канни Вигнаражатай хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Канни Вигнаражатай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон хөгжлийн асуудлуудаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэд захирагч бөгөөд Ази, номхон далайн бүсийн захирал хатагтай Канни Вигнаражатай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон хөгжлийн асуудлуудаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд С.Одонтуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсын хөгжлийн шатуудад байнга дэмжлэг, түншлэлийг бэхжүүлж ирсэнд талархал илэрхийлээд салбарын хамтын ажиллагааг шинэ харилцан ашигтай түвшинд шилжүүлэх саналуудаа танилцууллаа.

Бүсийн захирал хатагтай Канни Вигнаража анх удаа 24 жилийн өмнө ирэхэд байгаль, хүрээлэн буйн орчны асуудлыг хөнддөг байсан бол одоо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нэн чухал болсоныг газрын доройтлын тухай судалгаанаас олж мэдлээ хэмээн яриагаа эхлүүлэв.

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээг бодитоор нутагшуулах, сайн зуршлыг түгээх, Хөгжлийн хурдасгуур төвийг шинжлэх ухаанд суурилсан шийдвэр боловсруулахад түлхүү ашиглах, бэлчээр – хуурай хээрийн экосистемийг тэтгэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ногоон эдийн засаг – тогтвортой санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх, Монгол Улсын санаачилгын дагуу 2026 онд болох НҮБ-ын суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах зэрэг асуудлаар уламжлалт харилцааг бэхжүүлэхээр тогтов.

Талууд Улаанбаатар хотноо 2 өдөр үргэлжлэх “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-ын мөрөөр үргэлжлүүлэн эмэгтэйчүүдийн манлайллыг үзүүлсээр байх боломжит хувилбаруудын талаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН