Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахыг дэмжиж, шийдвэрлэхээр болжээ

БОУАӨЯ: Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахыг дэмжиж, шийдвэрлэхээр болжээ

Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт өнөөдөр болж өндөрлөлөө. Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх саналыг Засгийн газраас дэмжихээ илэрхийллээ.

Тус хуралдаанд БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа оролцож, гишүүд болон иргэдийн асуултад хариулж, бүсийн хөгжлийг төлөвлөхдөө байгаль орчны асуудлыг орхигдуулж болохгүйг сануулсан юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн эрсдэлийг бууруулах эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх ажлыг одооноос хэрэгжүүлж эхлэх ёстой. Иймд Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар дэмжиж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлэхээр боллоо.

Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулснаар Монгол Улсын хүн амын нягтрал өндөртэй хэсэг болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн ихэнх сумд, Дундговь, Өмнөговь, Төв, Завхан зэрэг аймгийн зарим сумдын нутагт цаг агаарын аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх техникийн боломж бүрдэх юм. Түүнчлэн Байдрагийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэхийг даалгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН