Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Хилийн бүс орчмын байгаль орчны хяналтыг ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлнэ

БОУАӨЯ: Хилийн бүс орчмын байгаль орчны хяналтыг ХХЕГ-тай хамтран хэрэгжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хил хамгаалах байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор тус байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын уулзалтыг зохион байгууллаа.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2-т зааснаар Хил хамгаалах байгууллагын үүрэг бүхий албан тушаалтанд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгож, хяналтын үүрэг гүйцэтгүүлж болох хууль зүйн зохицуулалттай.

Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасан, Ойн газрын дарга Б.Оюунсанаа, Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, хяналтын холбогдох албан хаагчид болон Хил хамгаалах ерөнхий газрын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, хурандаа Г.Тунгалагдулам, дэд хурандаа Б.Баяр нар оролцож, Хилийн бүс орчмын байгаль орчны хяналтыг хэрэгжүүлэх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөцийн хууль бус ашиглалттай тэмцэх чиглэлээр цаашид хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ.

Цаашид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хил хамгаалах байгууллагын холбогдох албан тушаалтанд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН