Энэ удаагийн уулзалтаар хоёр тал хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал /COP17/-ыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар БНХАУ-аас туршлага судлах, бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Мөн “Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын судалгааны төв”-ийн барилга байгууламж барих газрын байршил тогтоогдсон. Иймээс барилгын ажлыг энэ онд эхлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Хоёр тал үргэлжлүүлэн байгаль орчны салбарын албан хаагчдыг БНХАУ-д сургалтад хамруулах, борооны пуужин, хөөргөх удирдлагын төхөөрөмжийг хоёр улсын хилээр нэвтрүүлэх асуудлаар хамтран ажиллах чиглэлд байр сууриа нэгтгэлээ.
