Нүүр хуудасМэдээБурхан багшийн их дүйчин өдөр ирэх сарын 14-нд тохионо

Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх сарын 14-нд тохионо

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг. 

Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм. Гэвч Гандантэгчинлэн хийдээс “2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно” гэж мэдээлсэн. 

Тиймээс энэ сард бус ирэх зургаадугаар сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээр амрах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН