Зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн ГХБХБГ, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, аймгийн Барилгын холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцож байна.

Б️арилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, бодлого, хууль эрх зүйн асуудлуудыг хэлэлцэх, шинэчлэл, хөгжлийн төлөвлөгөөг танилцуулах зорилготой салбарын мэргэжилтнүүд, орон нутгийн удирдлагууд болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор өргөн хүрээнд явагдав.

Зөвлөгөөний үр дүнд орон нутгийн барилгын салбарт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.
