Нүүр хуудасМэдээБХТ: Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ажлыг дүгнэжээ

БХТ: Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ажлыг дүгнэжээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнөөдөр /2025.04.17/ Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын 2024 оны үйл ажиллагаа, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, ажлыг нь дүгнэлээ.

Нийт 17 Төрийн өмчит хуулийн этгээдийн захиралтай байгуулсан “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний биелэлтийг баримталсан. Гэрээг дүгнэхдээ тус газруудын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, ТӨБЗГ-аас өгсөн албан даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлт, хэрэглэгчдийн болон ажиллагсдын санал асуулга зэргийг шалгуур болголоо.

Уг хурлаар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “ДБҮЭГ” ТӨҮГ, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ, “Засгийн газрын автобааз” ТӨҮГ, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК зэрэг 9 аж ахуйн нэгж сайн үнэлгээ авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН