Нүүр хуудасМэдээБХЯ: 2025 оны нэгдүгээр сарын онцлох ажил

БХЯ: 2025 оны нэгдүгээр сарын онцлох ажил

2025 оныг Батлан хамгаалах яам “Эх оронч Монгол -Их сэргэлтийн жил” болгон зарлалаа.

“Эх оронч Монгол -Их сэргэлтийн жил”-ийн анхны өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо.

2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид онцгой нөхцөлийн нэмэгдлээ гар дээрээ авч эхэллээ.

2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн албан хэргийг Монгол бичгээр давхар хөтөлж эхэллээ.

”DRONECON 2025” нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн улсын аварга шалгуурлах анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагватай хамтран “Эх орны үнэ цэн -Эр цэрэг” сэдэвт лекцийг Зэвсэгт хүчний 8 ангид танилцууллаа.

Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний 2024 оны шилдгүүд шалгарч, шагналаа гардлаа.

Зэвсэгт хүчний 2024 оны шилдэг анги, нэгтгэлээр Хурандаа Н.Гүрбардам захирагчтай , Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336-р анги шалгарч, 100 сая төгрөгөөр шагнууллаа.

Батлан хамгаалах салбарын 2024 оны “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл”-үүдээ шалгарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх БНТУ-д айлчлал хийлээ.

Монгол Улсад баригдах сумны үйлдвэрийн ажлыг эрчимжүүллээ

Монгол Улсад дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулах ажил эхэллээ.

74 жилийн түүхтэй БНТУ-ын Ерөнхий цэргийн командын сургуульд Монгол сонсогчдыг бэлтгэхээр ярилцлаа.

БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалах их сургуульд дрон, электроникийн инженер, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр боллоо

“Төр ба цэрэг” номын нээлт боллоо

Airbus компанид үйлдвэрлэсэн цоо шинэ Н-145 нисдэг тэргээ хүлээн авлаа

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт АНУ-д албан ажлын айлчлал хийж байна.

Энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай зэвсэг техникийг үүрэг гүйцэтгэж буй газар оронд хүргэх асуудлыг шийдвэрлэлээ.

АНУ-д нэн хөнгөлөлттэй суралцах гарц нээгдлээ.

Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” сэдэвт илтгэлийн уралдаан салбарын хэмжээнд зарлагдлаа.

Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх түхай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-ын хурлаар соёрхон батлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН