Нүүр хуудасМэдээБХ-ын сайд С.Бямбацогт: Англи хэлний сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд АНУ-тай хамтарна

БХ-ын сайд С.Бямбацогт: Англи хэлний сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд АНУ-тай хамтарна

АНУ-д ажиллах үедээ Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн Командлагч генерал Роналд Кларк, Агаарын цэргийн Командлагч генерал Кевин Шнайдер нартай тус тус уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Энхийг дэмжих ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсныг онцолсон.

Энэ зорилтыг биелүүлэхэд

чухал шаардлагатай хүн нэг бүрийн хэрэгсэл болон цэргийн техник тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Өнгөрөгч сараас эхлэн Монгол Улсын хугацаат цэргийн алба хаагчдад англи хэлний анхан шатны сургалт явуулж эхлээд байгаа бол ахлагч болон офицерын бүрэлдэхүүний англи хэлний мэдлэгт ч онцгой анхаарч байгааг дуулгасан.

Энэ хүрээнд англи хэлний сургалтын төвүүдийг байгуулж бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, дунд болон ахисан, гүнзгий шатны сургалт явуулахад АНУ-ын талтай илүү өргөн хүрээнд хамтарч ажиллахаар тохиролцлоо.

Мөн нисдэг тэрэгний нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийг бэлтгэх, сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг америкын тал дэмжин хүлээн авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН