“МИАТ” ТӨХК нь Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан Бээжингийн чиглэл, Хонгконгын чиглэлийн зарим нислэгээ цуцлаад байна. Тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонгконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна.
НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН ХУВИАРУУД
Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29 өдрийн ОМ223\224
Хонгконг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972