Боловсролын салбарын их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих, сургалтын байгууллагын дэд бүтэц; хүний нөөц, багшлах боловсон хүчний хүрэлцээ; суралцагчдын сурлагын амжилт; элсэлт, төгсөлт; төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт гэсэн таван чиглэлийн хүрээнд боловсролын салбарын өгөгдлийг үүсгэх, шинжлэх, нэгтгэх, өгөгдлийн шинжилгээний аргаар үнэлэх үйл явцыг хөгжүүлэх хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Боловсролын яамны Цахим боловсролын газар, Боловсролын мэдээлэл технологийн төв, Новелсофт ХХК хамтран сургалт зохион байгуулж, тус сургалтад боловсролын яам болон харьяа байгууллага, Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн 100 гаруй албан хаагчид оролцлоо.

Сургалтад хамрагдсанаар салбарын төвлөрсөн мэдээлэлд ахисан түвшний дүн шинжилгээг BigQuery, Tableau зэрэг платформуудыг ашиглан хийж, түүн дээрээ тулгуурлан шийдвэр гаргах боломжтой болох юм.
