“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Төрийн албаны зөвлөлийн Боловсролын яамны дэргэдэх Салбар зөвлөлөөс “EDU-HR” клубыг үүсгэн байгууллаа.
Тус клуб нь хүний нөөцийн орчин үеийн хандлагаас суралцаж, харилцан мэдлэг, туршлага солилцох, байгууллагын болон салбарын албан хаагчдын ур чадварыг хөгжүүлэх, байгууллагын соёл, ажилтны сэтгэл ханамж, ажлын бүтээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт, нөлөөллийн ажил хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа юм.
“EDU-HR” клуб нь анхны хурлаараа салбарын болон байгууллагын хэмжээнд албан хаагчдад тулгарч буй нийтлэг асуудлуудын талаар санал солилцож, хүний нөөцийн чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцлээ.