Нүүр хуудасМэдээБЯ: Бүгд Найрамдах Болгар улсад бакалавр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ

БЯ: Бүгд Найрамдах Болгар улсад бакалавр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ

Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр 2025-2024 оны хичээлийн жилд нийт 10 хүүхэд суралцуулахаар боллоо.

Үүнээс хоёр нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл”-ийн хүрээнд бакалавр, докторын хөтөлбөрт тус бүр нэг иргэнийг Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Бүгд Найрамдах Болгар Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

Үлдсэн найм нь хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврт 3, магистрт 4, докторт нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

Бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана. Https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг pdf /1 файлын хэмжээ 5mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН