Нүүр хуудасМэдээБЯ: Вьетнамын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

БЯ: Вьетнамын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Вьетнамын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд зориулсан бүрэн тэтгэлэгт сургалтын хөтөлбөр зарлагдлаа. Тус хөтөлбөрт ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдаас эхлээд бакалавр, магистр, докторын шатны оюутан, судлаачид хамрагдах боломжтой юм.

Тэтгэлэгт:

• Сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг

• Амьдрах байр

• Сар бүрийн амьжиргааны тэтгэмж

• Вьетнамын нэр хүндтэй их сургуульд 1 жилийн хугацаатай вьетнам хэлний бэлтгэл сургалт (сургалт нь вьетнам хэл дээр явагдана) гэсэн зардалууд багтаж байгаа юм.

Бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана.

Өргөдлөө https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, бөглөж илгээнэ.

Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуудлаар ажлын өдөр 09.00-17.00 цагт 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуудлаар 09.00-17.00 цагт БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар 51-263495 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН