Нүүр хуудасМэдээБЯ: Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ

БЯ: Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ

Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гангийн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг Боловсролын яамны бодлоготой уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Уулзалтаар тус үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадад тогтвортой бэлтгэх зорилгоор их, дээд сургуульд суралцаж буй болон шинээр элсэх оюутнуудад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх, мөн Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулан чиглүүлэх мэдээлэл хүргэх өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН