Нүүр хуудасМэдээБЯ: Ерөнхий боловсролын 29-р сургуулийн дотуур байранд хүүхэд хөгжлийн танхим байгуулжээ

БЯ: Ерөнхий боловсролын 29-р сургуулийн дотуур байранд хүүхэд хөгжлийн танхим байгуулжээ

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн буцалтгүй тусламжаар нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн дотуур байранд Хүүхэд хөгжлийн танхим байгууллаа.

Төслийн хүрээнд хөвгүүдийн болон охидын дотуур байранд тус бүр Хүүхэд хөгжлийн танхимыг байгуулж, ялгаатай хэрэгцээнд тохирсон сургалт, хөгжлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг суурилуулсан юм. Ингэснээр хүүхдүүдэд бие даан суралцах, олон талаар хөгжих, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх таатай орчин бүрдэж байна.

Энэ хичээлийн жилд 29 дүгээр сургуульд нийт 145 багш, ажилтан сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 253 сурагчид боловсрол олгож, сургалт, хөгжлийн үйлчилгээ, нөхөн сэргээх, сэргээн засах, боловсрол эзэмшихэд дэмжих үйлчилгээ үзүүлж, ердийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт зөвлөн тусалж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН