Нүүр хуудасМэдээБЯ: “Инженер технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны 48-р хуралдаан боллоо

БЯ: “Инженер технологийн дээд боловсрол” төслийн удирдах хорооны 48-р хуралдаан боллоо

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны ээлжит 48 дугаар хуралдаан боллоо.

Энэ удаагийн хуралдаанд төслийн зөвлөх Азиа Сийд байгууллагаас тус төслийн хүрээнд багш, судлаачдын чадавхийг сайжруулах, Япон Улсын их сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан судалгааны 26 багийн хамтарсан судалгааны ажлын явц, үр дүн, өнөөгийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, үнэлгээний тайланг танилцуулж, гарсан үр дүн, цаашид анхаарах асуудлууд болон хэрэгжүүлбэл зохих санал, дүгнэлтийг хэлэлцэж, 2025 онд олгох судалгаа дэмжих санхүүжилтийн төсвийг баталлаа.

Монгол Улсын их сургууль, ШУТИС, ХААИС-ийн 26 хамтарсан судалгааны баг Японы 60 гаруй их сургууль, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж, дараах үр дүнг гаргасан байна:

• 366 эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн

• 34 патент, ашигтай загварын гэрчилгээ авсан

• 6 гарааны компани байгуулсан

• Японы шинжлэх ухааны байгууллагуудын (SATREPS, Сакура Сайэнс гэх мэт) грантад шалгарсан тоо нэмэгджээ.

Мөн гурван их сургуулийн лабораториудад нийт 16.9 сая ам.долларын үнэ бүхий 3629 ширхэг тоног төхөөрөмж нийлүүлжээ. Үүнийг үр дүнтэй ашиглахын тулд техникч, лаборант бэлтгэх шаардлагатай байгааг хэлэлцсэн.

Зарим лабораториуд Японы жишгээр менежментээ сайжруулж, сургалт-судалгаа хосолсон лабораторид суурилсан сургалтыг (LBE) хэрэгжүүлж эхэлжээ. Үүний хүрээнд Японы Ямагата, Акита, Хоккайдогийн их сургуулиудтай хамтарсан ахисан түвшний хөтөлбөрүүдийг хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН