Нүүр хуудасМэдээБЯ: Олон улсын виртуал симпозиумд ахлах, дунд ангийн сурагчид амжилттай оролцжээ

БЯ: Олон улсын виртуал симпозиумд ахлах, дунд ангийн сурагчид амжилттай оролцжээ

Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой “Protecting Wetlands for Our Common Future” сэдэвт олон улсын виртуал симпозиумд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах, дунд ангийн сурагчид амжилттай оролцлоо.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал симпозиумд оролцож, идэвх санаачилгатайгаар илтгэл тавьсан сурагчдад тус уралдааны батламж-сертификат болон Боловсролын яамны шагналыг гардууллаа.

Шагнал гардуулах ёслолын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал “Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтэд тулгамдаж буй хамгийн том аюулын нэг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд танай оролцоо чухал. Уур амьсгалын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, үе тэнгийн найз нөхөддөө манлайлан хүргэх нь үнэтэй хувь нэмэр юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Тэрээр байгалийн гамшгийн эрсдэл, хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан сөрөг нөлөөллийн талаар сурагчдад илүү гүнзгий судалгаа хийж, агаар, хөрс, үүл, газрын судалгааг үргэлжлүүлэн хийснээр ирээдүйн байгалийн эрсдэлийг урьдчилан илрүүлэх, сэргийлэх боломжтойг сануулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН