Нүүр хуудасМэдээБҮТ: Гүйцэтгэлийн үнэлгээнд 6-аас дээш сар ажилласан багш хамрагдана

БҮТ: Гүйцэтгэлийн үнэлгээнд 6-аас дээш сар ажилласан багш хамрагдана

2026 оны Ерөнхий боловсролын сургуулийн багш, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 05 сарын 11-нээс 05 сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Боловсролын сайдын 2026 оны 04 сарын 27-ны өдрийн А/27 дугаар тоот тушаалд заасны дагуу Ерөнхий боловсролын сургуулийн багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тухайн багшийн ажиллаж буй байгууллага /сургууль/-ын үнэлгээний баг дараах 3 шалгуураар зохион байгуулна.

Үүнд:

1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, ахиц, үр дүн

2. Сургалтын үйл ажиллагаанд суралцагчийн ялгаатай хэрэгцээг тооцон төлөвлөж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн

3. Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн

Гүйцэтгэлийн үнэлгээнд тухайн байгууллагын багшийн албан тушаалын үндсэн орон тооны, 2025-2026 оны хичээлийн жилд 6-аас дээш сар ажиллаж байгаа багш нар хамрагдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН