Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд хоёр жилийн ял оноосон. Тэгвэл Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаа мэдэгдсэн байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байдаг. Мөрдөн шалгалтын явцад Б.Амархүү нь хар тамхи хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогджээ.
Шүүхээс 2019 оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт НҮБ-ын 1971 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцод багтсан дельта-9 агууламж бүхий өвс нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 2019 оны есдүгээр сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Романа Ресиденс хотхоны 704 тоот гэртээ мансууруулах бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, мөн тээврийн хэрэгсэлдээ 0.5 гр жинтэй “шавар” гэх нэршилтэй бодисыг хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь эд мөрийн баримтаар тогтоосон.
Шүүхээс Б.Амархүүг худалдаалах зорилгогүйгээр мансууруулах бодис хадгалсан гэмт хэргийг үйлдсэн учраас нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Э.БУРАМ“Болор дуран”-аар шалгав.ДУУЧИН Б.АМАРХҮҮХУВААЛЦАХЖИРГЭХ
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1

ЗӨВ0

ХАХА0

ХӨӨРХӨН0

ГАЙХМААР0

ХАРАМСАЛТАЙ0

ТЭНЭГЛЭЛ0

БУРУУ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Б.АМАРХҮҮД ХОЁР ЖИЛИЙН ЯЛ ОНООВ
2019-10-29

ДУУЧИН Б.АМАРХҮҮГИЙН ШҮҮХ ХУРАЛ ТОВЛОГДЖЭЭ
2019-10-18

ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
2019-10-16

ДУУЧИН Б.АМАРХҮҮГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ЦАЦАГДЛАА
2019-08-06

Б.АМАРХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО
2018-11-23

ДУУЧИН Б.АМАРХҮҮД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
2018-11-23
4 СЭТГЭГДЭЛ
News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
иргэн 2 минутын өмнө 202.179.26.180
өө тэгж Давж заалдаж Далжигнаж байж Ялаа улам нэмүүлэх гэж байгаа юм, Ялгүй гарна гэж бодоод байгаа юм биш биз дээ, Харин ч Хөнгөн Ял өгсөн ш дээ,00
Хариулах
Зочин 4 минутын өмнө 202.131.227.178
Цаазаар ав л даа. шүүх гэж баасны цаас болж дээ.00
Хариулах
Зочин 9 минутын өмнө 202.55.188.88
Huuree hiij dWj daaldah n ym boloo ooroo iochson banid bitgii h***00
Хариулах
Зочин 31 минутын өмнө 66.181.161.7
bandi shuumar bolj dee00
Хариулах
Өвлийн анхны хямдрал
13 минутын өмнө
“Монгол Улсын өрсөлдөх чадварын эрэмбэ байнга буурсан”
28 минутын өмнө
“Цахилгааны шөнийн тарифаас гадна иргэд 62 тэрбумын хөнгөлөлт эдэлдэг”
31 минутын өмнө
Б.Амархүү давж заалдана
37 минутын өмнө