Нүүр хуудасМэдээБ.Жавхлан: Тэтгэврийг инфляцитай уялдуулж байж нэмнэ, халамжийг ч бууруулна

Б.Жавхлан: Тэтгэврийг инфляцитай уялдуулж байж нэмнэ, халамжийг ч бууруулна

Сүүлийн үед тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгах асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ нь одоо л яригдаж байгаа асуудал ч биш олон жилийн турш шийдлээ хүлээж байгаа сэдэв юм. Тэгвэл энэ асуудалд салбарын сайд дараах мэдээллийг өглөө. Ямартай ч энэ асуудал судлагдана, хэлэлцэгдэнэ, гэхдээ халамжийг бууруулж, инфляцитай уялдуулж байж шийдэх нь. Харин хэзээ хэлэлцэгдэж, хэдэн хувь нэмэгдэх нь тодорхойгүй хэвээр байна.

Б.Жавхлан: Тэтгэвэр тэтгэмжийг халамжийн бодлоготойгоо уялдуулж явуулах хэрэгтэй. Эрүүл мэнд, ковидтой холбоотойгоор халамжийн бодлогыг нилээн нэмлээ. Өөрөөр хэлбэл тэтгэвэр нэмэх хэмжээнээсээ илүү татварын бодлогоор, бусад тэтгэмжийн бодлогоор хүүхдийн мөнгөөр халамжийг нилээн тэлсэн. Өмнө нь тэтгэврийг жилд 8 хувиар нэмдэг байсан бол ковидын үеийн сүүлийн хоёр жилд тэтгэмж хүүхдийн мөнгөөр 8 битгий хэл хувиар нэмсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэрэн дотроо шингэж байна гэсэн үг. Тэгэхээр цаашдаа ковидын дараах халамжаа бид татахаас өөр аргагүй. Тэр үед тэтгэврээ зохих хэмжээнд инфляцитай нь уялдуулж зайлшгүй нэмэх шаардлага гарна. Тэр нь хэзээ вэ гэдгийг, мөн төсвийн нөхцөл бололцоо ямар байх вэ? тэрэнтэйгээ уялдаж судлах хэрэгтэй. Цаашдаа нийгмийн даатгалын бодлого дотроо тэтгэврийн зөрүүг арилгах, инфляцитай уялдуулж нэмэх ч юм уу энэ боломжийг төсвийнхөө түвшинд судлаад шийдээд явна.

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН