-2 C
Ulaanbaatar
Ням, 18 4 сар 2021 04:07:54
Нүүр хуудас Мэдээ Б.Ууганбаяр: Ковидийн халдвараар дахин 2 хүн нас барсан, цаашдаа ч нас баралт...

Б.Ууганбаяр: Ковидийн халдвараар дахин 2 хүн нас барсан, цаашдаа ч нас баралт нэмэгдэх эрсдэл бий…

Өчигдөр дахин хоёр хүн коронавирусийн улмаас нас баржээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Коронавируст халдварын улмаас нас барсан хоёр хүн 58 болон 66 настай өвчтөн байсан. Ингэснээр Монгол Улсад COVID-19-ийн шалтгаант нас баралт 10 болон бүртгэгдэж байна.

Сүүлийн үед өвчлөл нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд болон маш хүнд хүний тоо ихсэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгдэж байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх бүхий л боломжийг ашиглах шаардлагатай байна” гэх мэдээллийг өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН