Нүүр хуудасМэдээБ.Ууганбаяр: Хатуу хөл хорионы үр дүн энэ 7 хоногт харагдана...

Б.Ууганбаяр: Хатуу хөл хорионы үр дүн энэ 7 хоногт харагдана…

ЭМЯ-наас хатуу хөл хорио тогтоохгүй бол халдварын тоо улам нэмэгдэнэ гэдгийг тогтмол сануулж байгаа.

Гэтэл хатуу хөл хорио тавьчихаад байхад халдварын тоо өдөрт мянга даваад байгаа юм.

Тэгвэл хатуу хөл хорионы дэглэмд байгаа энэ үед коронавирусийн шинжилгээ хаана, хэрхэн авч, шинэ тохиолдлууд нэмэгдэж байгааг лавласан иргэдэд ЭМЯ-наас хариулт өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Тандалт судалгаа, хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Энэ баг нь ойрын болон дам хавьтлыг илрүүлж, тэдгээр хүмүүсээс шинжилгээ авснаар халдварын шинэ тохиолдлуудын тодорхой хувийг илрүүлж байгаа.

Өнөөдрийн батлагдаж байгаа тохиолдлууд нь хатуу хөл хорионоос өмнө нь халдвар авсан хүмүүсийн нууц үе өнгөрөөд илэрч байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тийм учраас хатуу хөл хорионы үр дүн гарах болоогүй, ирэх долоо хоногоос гарах дүр зураг ажиглагдаж байгаа.

Мөн иргэд халдварын шинэ тохиолдол нийслэлийн яг аль дүүрэг, хороо, байрнаас гарсныг тодорхой хэлэхийг шаардаж байгаа. Гэвч илэрч байгаа тохиолдлуудыг тодорхой хэлэх нөхцөлгүйгээр өргөн хүрээнд тархаад байна…гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН