14.1 C
Ulaanbaatar
Лха, 04 8 сар 2021 23:44:39
Нүүр хуудасМэдээГавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд ажиллана

Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд ажиллана

Узбекстан улсын Ташкент хотноо “Ташкентын Гранд Слам” тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны удирдах зөвлөлийн хурал боллоо.

Тус хурлаар Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгосон байна.

Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн холбоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН