Нүүр хуудасМэдээГазар чөлөөлөлт эхлэхээс өмнө иргэдийн саналыг хүлээн авч, хамтран ажиллаж байна

Газар чөлөөлөлт эхлэхээс өмнө иргэдийн саналыг хүлээн авч, хамтран ажиллаж байна

Сонгинохайрхан дүүргийн 15,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, контейнерыг чөлөөлөх ажил өнөөдрөөс /2022.03.15/ эхэллээ. Тус талбайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан, тус хороодын Засаг дарга нар болон холбогдох албаныхантай хамт ажиллав.

Энэ үеэр гарааш, контейнер эзэмшигчид болон оршин суугчидтай уулзаж, газар чөлөөлөх явц, талбайн дараагийн тохижилтын талаар мэдээлэл солилцлоо. Тус талбайн чөлөөлөлтийг эхлэхээс өмнө дүүргийн ЗДТГ-аас ажлын хэсэг байгуулагдан иргэдтэй уулзалж санал, хүсэлтийг хүлээн авч, зураг төслийн гүйцэтгэлд тусгах ажлыг зохион байгуулсан.

1 хүн, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Энэ хүрээнд иргэдээс ирсэн саналд үндэслэн ногоон байгууламж, авто зогсоолыг хослуулсан бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр болсон билээ. Тиймээс энэ удаагийн газар чөлөөлөлтийн ажлыг гарааш, контейнер эзэмшигчид дэмжин, өөрсдийн санаачилгаар гараашаа чөлөөлж хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадсан бөгөөд өөрсдийн санаачилгаар эзэмшил объектоо чөлөөлж нийтийн эрх ашгийн төлөө хамтран ажиллаж буйд талархаж байна.Дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлнэ.

гадаа гэх мэтийн зураг байж болно
Зургийн тодорхойлолт алга байна.
3 хүн, сууж буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН